Тархац нутаггүй болсон 53 тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа


6-р сарын 25
11 цаг 20 минут
Тархац нутаггүй болсон 53 тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж буй. Улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 9 бүлийн 53 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.


Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх 2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж байсан. Тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн үр дүн гарчээ.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ6 цаг 15 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”6 цаг 16 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь6 цаг 16 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ6 цаг 17 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ6 цаг 18 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров6 цаг 19 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна6 цаг 21 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"6 цаг 22 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"6 цаг 23 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё6 цаг 23 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ6 цаг 24 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна6 цаг 26 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.