Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав


6-р сарын 22
11 цаг 39 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 6 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг дурдав. Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, саяхан АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.

Элчин сайд Абдулла Аль-Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ирүүлсэн захидлыг гардуулж, Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ удахгүй нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Дубай ЭКСПО-д өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав35 минут 39 секундын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв36 минут 17 секундын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана38 минут 46 секундын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно39 минут 34 секундын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ40 минут 24 секундын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ41 минут 13 секундын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно42 минут 8 секундын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв43 минут 1 секундын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.