Монгол, Сингапурын бизнес эрхлэгч нарын хамтарсан ээлжит цахим уулзалт болов


6-р сарын 22
11 цаг 38 минут

Монгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалсаар ирсэн. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сингапурын Бизнесийн Холбоо нар хамтран 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдөр “Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually” ээлжит цахим арга хэмжээг зохион байгуулав.

Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв.

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ нарын хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.