2020 онд улсын төсвийн орлого 10 их наяд, алдагдал 4 их наяд төгрөг байжээ


6-р сарын 22
10 цаг 53 минут
2020 онд улсын төсвийн орлого 10 их наяд, алдагдал 4 их наяд төгрөг байжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан өргөн барьсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гарган, танилцуулжээ. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг хамруулсан байна.

Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 онд 10,444.2 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4,440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

  • Төсвийн тогтворжуулалтын санд 66.2 тэрбум,
  • Ирээдүйн өв санд 914.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үр нөлөөгөөр эдийн засаг 2020 оны эхний хагаст огцом суларсан хэдий ч ААН, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр сүүлийн хагас жилд идэвхжил сэргэж, жилийн дүнгээр эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5.3 хувиар агшсан байна.

Тайлант онд эдийн засгийн идэвхжил сул байсан тул Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг дэмжиж, мөчлөг сөрсөн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь ДНБ-ий агшилтыг хязгаарлахад хувь нэмэр оруулсан байна.
Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Номад” бондыг арилжаалж, "Мазаалай" болон "Чингис" бондын нийт 568.2 сая ам.доллар буюу 1,622.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар буурсан ч гадаад худалдааны тэнцэл 2,282.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2 зүйл бүхий “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд

1.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая /зургаан их наяд найман зуун хорин есөн тэрбум хорин зургаан сая гурван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.   

2.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 10,735,610.8 сая /арван их наяд долоон зуун гучин таван тэрбум зургаан зуун арван сая найман зуун мянган/ төгрөгөөр баталсугай хэмээн заасан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.