Дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна


6-р сарын 21
10 цаг 58 минут

Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудыг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Сарнай, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга У.Мөнхсансар нар багтжээ. Өчигдөр ажлын хэсгийнхэн Замын-Үүд суманд ажилласан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сумын Онцгой комисс коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцож, тодорхой асуудлуудыг хэлэлцжээ. Мөн улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн байна.

No description available.

No description available.No description available.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.