Өнөөдөр олон улсын иогийн өдөр


6-р сарын 20
10 цаг 15 минут
Маргааш олон улсын иогийн өдөр

НҮБ-ээс гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн зургадугаар сарын 21-ны өдрийг Олон Улсын Йогийн Өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Өнөөдөр дэлхий ертөнц салаа замын уулзвар дээр ирж, хүн төрөлхтөн ковидын цар тахлын дараах өөрчлөлтүүдтэй нүүр тулаад байна. Ковид дэлхийн нийгэм, эдийн засгийн системийг бүхэлд нь өөрчилж байна. Өнөөдрийн байдлаар 3.82 сая хүн цар тахлын улмаас алтан амиа алдаад буйгаас гадна Ковид-19-өөс сэргийлэх арга хэмжээнүүд өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг үндсээр нь өөрчилж, бидний амьдралын хэв маягийг магадгүй бүрмөсөн өөрчиллөө. Энэ үед нэг зүйл тодорхой байна. Энэ нь бусдын дэргэд хүн урьдынх шигээ тайван байхаа больж, бие биеэсээ сэжиглэх нь нэмэгдэж, хуурамч баталгаагүй мэдээллийн улмаас үүнийг нь улам бүр өдөөсөөр байна.

Бид бүгд хэвийн амьдралдаа эргэж очихыг хүсэж, энэхүү тахал эрт дуусахыг тэсэн ядан хүлээж байна. Тийм цаг үе хүртэл бид зөвхөн хувь хүний төдийгүй нийгмийнхээ эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, сайн сайхан амьдралын төлөө үр дүнтэй аргуудыг эрэлхийлэх ёстой.

Иог стресс тайлах, өвчин намдаах үйлчилгээтэй тул бидний амьдралыг тодорхой хэмжээгээр тогтвортой, тайван болгох боломжийн шийдэл гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.

Үүний богино болон урт хугацааны шийдэл нь иог юм. Хэдийгээр хурдацтай хөгжиж буй нийгэм цар тахалтай дэлхийн шинэ бодит байдалд дасан зохицох чадвартай болсон ч өдөр тутмын бухимдал хэвээр байсаар байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож,  хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа энэ үед нийгэмд үүсээд буй өөрчлөлтүүд нь хүмүүс хоорондын харилцаа, сэтгэлзүйд нөлөөлж байна. Сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагууд удаан хугацаагаар хаалгаа барьсан тул хүүхэд, залуучууд дэлгэцийн өмнө удаан сууснаар эрсдэлд орж байна. Олон тооны хүн  ажлын тодорхойгүй байдлаас болж мөн л эрсдэлд орж байна. Нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноос болж бизнесүүд дампуурч байна. Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, Онцгой байдлын алба хаагчид, хууль сахиулагчид бухимдал дарамтад оров. Харин иог стресс тайлах, өвчин намдаах үйлчилгээтэй тул бидний амьдралыг тодорхой хэмжээгээр тогтвортой, тайван болгох боломжийн шийдэл гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.

Иогийн шинжлэх ухаан нь үндсэндээ бие бялдар, оюун санааны эрүүл мэндэд тустай байдаг. Бие, сэтгэл, оюун санааг нэгтгэн тэнцвэрийг олоход тусалдаг. Иог бол эртний болон орчин үеийн эрүүл амьдралын тухай шинжлэх ухаан юм. Уламжлалт мөртөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Иогийн стандарт бий болсон ч тэрээр олон жилийн туршид хөгжсөөр ирсэн. Тийм ч учраас та олон төрлийн иогийн талаар сонссон нь дамжиггүй. Үүнд: амьсгалах урлаг, уян хатан байдлыг сайжруулах дасгалууд, хоол боловсруулах системийг сайжруулах Асана болон оюун санааг тайвшруулж, бидний дотоод оршихуй ба гадаад ертөнцийн хоорондын зохицлыг бий болгодог.

Иог бол буримдлаас ангижрах, эерэг хандлагыг бий болгоход, мөн өөрсдийнхөө ур, авьяас чадварыг жинхэнэ утгаар нь илрүүлэхэд тусалдаг. Иогийн дасгал нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, биеийн системийг эрч хүчээр хангаж, оюун ухааны хүч чадлыг өгдөг гэдгийг аливаа дасгалжуулагч батлан хэлнэ.

Иог нь шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоогүй, оюун санаатай холбоотой зүйл бөгөөд бидэнд дотоод амар амгалан, тайван байдалд ороход тусалж чаддаг. Иог нь сэтгэл хөдлөл, бухимдлын үед тэнцвэрт байдлыг олоход тусалж, эерэг сэтгэлгээ үүсгэж, бие махбодын системд эрч хүч өгч, дархлааг бэхжүүлж, оюун ухааны хүчийг нэмэгдүүлдэг.

Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол Иогийн амьдралын хэв маяг, эрүүл амьдралын цогц байдал юм. Иогийн ихэнх байрлал урьдчилан сэргийлэх увдистай бөгөөд тогтмол дасгал хийвэл эдгэрэх чадварыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, хамраараа амьсгалах дасгал эсвэл Нарны мөргөл дасгалыг дурдаж болох юм. Иогийн өөр нэг тал бол Wellness буюу Оюун санааны төлөв байдал бөгөөд эрүүл чийрэг биетэй байхаас ч илүү чухал гэж үздэг. Иог нь танд бодол, оюун санаагаа удирдахад тустай; амьдралын сорилт, эргүүлэгт өөрөө хэрхэн амар амгалан байхыг заадаг.

Иог нь бусад спортын төрлүүдтэй харьцуулахад ямар ч зардал шаарддаггүй бөгөөд хэзээ ч, хаана ч хичээллэх боломжтой. Иог хийхэд ямар ч зардал гарахгүй бөгөөд зөвхөн дэвсгэр эсвэл ноосон хивс шаардагдах бөгөөд хэрэв байхгүй бол цэвэрхэн гадаргуу ч байж болно. Иогийг ямар ч улиралд хийж болно - өвөл эсвэл зун; цас эсвэл бороонд. Иогийг ганцаараа эсвэл иог сонирхогч хүмүүстэй, найз нөхөдтэйгээ хамт хийж болно.

Эртний иогийн хэлбэр нь хувьсан өөрчлөгдөж сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд хүрч, олон хүмүүсийг хамрах болжээ. Иогийн ашиг тусыг үнэлэн, 2014 онд НҮБ-аас тогтоол гаргаж жил бүрийн 6-р сарын 21-ний өдрийг Олон улсын Иогийн өдөр болгон баталсан билээ. Иог Энэтхэгээс гаралтай байсан ч одоо дэлхийд хамааралтай болжээ.

Иог нь дэлхийн олон нийгэмд дасан зохицож, хувьсан өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд түүний дотор Монгол улс иогийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улсад 80 гаруй иогийн төв / студи, олон мянган дадлагажигчтай байдаг нь иогоор өргөн цар хүрээтэй хичээллэж, ашиг тусыг нь хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Илүү олон Монголчуудыг иогт дуртай болгох үүднээс Энэтхэгийн Элчин сайдын яам нь 2015 оноос хойш Олон улсын Иогийн Өдрийг жил алгасалгүй тэмдэглэж ирсэн.

Иогийн гэрэл дэлхий ертөнцийг гэрэлтүүлж, бидний оюун ухааныг тэнцвэржүүлж, хүн төрөлхтөнд хүч чадал өгөх болтугай.

Эх сурвалж: Энэтхэгийн ЭСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.