Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо


6-р сарын 19
11 цаг 28 минут

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, “Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай, Соёлын өв, түүхийн дурсгалт газруудын жагсаалтыг батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 133 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн өмчид дөрвөн барилга, байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар танилцууллаа.

Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.

Улс, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, түүхийн дурсгалт газруудыг мэргэжлийн байгууллага тогтоож, жагсаалтыг батлахаас гадна засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Тэргүүлэгчид онцолсон юм. Учир нь хувийн эзэмшилд байгаа соёлын өвд бүртгэлтэй байгууламжийг нураасан хэрэг гарчээ.     

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав8 цаг 29 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв8 цаг 30 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана8 цаг 32 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно8 цаг 33 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ8 цаг 34 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ8 цаг 34 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно8 цаг 35 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв8 цаг 36 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.