"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ


6-р сарын 17
11 цаг 25 минут
"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

Монголын “Алтан судал” кино Франц улсын кино театруудаар гарч эхэлсэн гэдгийг найруулагч Д.Бямбасүрэн дуулгалаа.  “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

“Алтан судал” уран сайхны кино нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн. Мөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/  “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.

Жүжигчин Н.Ялалт киноны талаар өмнө ярилцлага өгөхдөө “Энэ кино төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард  зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” гэдгийг хэлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 22 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 23 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 25 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 26 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 27 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 28 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 28 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 29 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.