"Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэх цахим хэлэлцүүлэг эхэллээ


6-р сарын 17
11 цаг 23 минут

Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдөр тохиодог.

Энэ өдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна мэдлэг хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг уламжлалтай.  БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн  хамтран энэ жил  КОВИД 19 цар тахалын үйл явцтай уялдуулан  цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Энэ өдрийн хүрээнд өнөөдөр цөлжилт, газрын доройтлын бодлого арга хэмжээний талаар Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид live хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх цахим ярилцлага, хэлэлцүүлэг өнөөдөр 10.30 цагаас эхэлж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд БОАЖЯ-ны сайдын зөвлөх Ё.Онон “Дэлхийн Ган, Цөлжилттэй тэмцэх өдрийн ач холбогдол, 2021 оны уриа, агуулгын талаар танилцуулга хийнэ. Мөн ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор Д.Баттогтох Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болон түүний ач холбогдлыг тодотгосон мэдээлэл өгөх юм байна.

Энэ өдрийн цахим арга хэмжээ нь цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, цөлжилт, газрын доройтлыг тэглэх технологи, арга барилуудын үр дүн, үр нөлөөг нийтэд хүргэж сайн туршлагуудыг танилцуулах болон цаашид Монгол Улсад ямар боломж, гаргалгаа байгааг хэлэлцэхэд чиглэнэ.

 

Цахим хэлэлцүүлэгт дараах линкээр холбогдож оролцоно уу.

Хаана: Zoom Cloud

Платформ:  ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Фэйсбүк хуудас, Газрын Доройтлыг тэглэе Фэйсбүк хуудас

Meeting ID:  879 4787 2373

Passcode:  1234387

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 цаг 13 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 цаг 14 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 цаг 14 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 цаг 15 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 цаг 16 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 цаг 18 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 цаг 19 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 цаг 20 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 цаг 21 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 цаг 22 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 цаг 23 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна4 цаг 24 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.