Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна


6-р сарын 16
12 цаг 20 минут
Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

БНСУ-ын "EBS" телевиз энэ сарын 20-ноос эхлэн Азийн 12 орны домгуудын талаар дүрсэлсэн “Beasts of Asia” буюу “Азийн лус савдгууд” хэмээх Өмнөд Солонгосын олон ангит кино олны хүртээл болгохоор зарлажээ.

Уг олон ангит кинонд Азийн 12 орны үлгэр домгууд, лус савдгийн амьтдын тухай гарах бөгөөд эхний бүлэгт БНСУ, Энэтхэг, Монгол, Бутан, Вьетнам таван улсын талаар өгүүлэх аж. Эхний бүлэгт эдгээр таван орны үлгэр домгуудын далд санааг орчин үед нийцүүлэн тайлбарлах зорилготой гэнэ. Тэгэхдээ БНСУ-аас Дангуны домог, Энэтхэгээс сайн ба муугийн тухай домог, Монголоос монголчуудын үүсэл гарлын домог, Бутанаас хар хүзүүт тогорууны домог, Вьетнамаас бах мэлхийн домгийг тус тус онцлон сонгож кинонд тусгах гэнэ.

"EBS" телевизийн мэдээлснээр киноны үйл явдал өсвөр насны хоёр хүүхдийн танин мэдэж буй адал явдал хэлбэрээр өрнөх гэнэ. Түүнчлэн энэ олон ангит киноны зорилго нь барууныхтай харьцуулахад олон улсад харьцангуй бага танигдсан Азийн орнуудын домгуудыг дэлхийд таниулж, Ази хүний ондоошил зэргийг тодотгоход чиглэж буй аж.

Азийн ихэнх оронд өнө эртнээс хүн ба амьтад, байгалийг ялгаагүй, нэгэн ижил сүнстэй, хүйн холбоотой гэх мэтээр нийтлэг зүйл олонтой байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэр тусмаа зарим үндэстнүүдэд амьтантай ярилцсан, нэг хэлээр ойлголцсон, амьтан хүн болж хувираад үр удмаа үлдээсэн талаар яг адилхан домгууд олон байдаг билээ.

Кинонд эрт дээр цагийн бүдэг бадаг дурсамж, зөнтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай өгүүлэх аж. Харин гол дүр болох Соль, Мин, Тэ У нар бол чухам тийм зөнтэй бөгөөд түүх домог сайн мэддэг уугуул ард иргэдийг олж уулзан, ярилцаж буй тухай дүрслэх гэнэ.

Эхний бүлэгт Мьянмарын домгуудын тухай өгүүлэх төлөвлөгөө байсан ч хунтын дэглэмээс шалтгаалан зураг авалтаа хойшлуулжээ. Киноны хоёрдугаар бүлэгт Филиппин, Малайз, Тайланд, Лаос, Камбож, Индонезийн домгуудтай цуг гаргахаар болжээ. Олон ангит кино энэ сарын 20-ноос эхлээд долоо хоног бүрийн сүүлд 15.50 цагаас цацагдах гэнэ.

Эх сурвалж: YONHAP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.