Локарно ОУ-ын 74 дэх удаагийн наадам Швейцар улсын Локарно хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна


6-р сарын 10
11 цаг 44 минут

Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар 6 өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт найруулагч Л.Бат-Амгалан нар оролцохоор сонгогдоод байна.

Өнгөрсөн жилийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын үеэр нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртсэн. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртсэн бол найруулагч                  П. Лхагвадулам тус кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртсэн. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор Нидерландын Роттердам хотноо зохион байгуулагдсан “Rotterdam Lab 2021” 5 өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрхийг авсан.

Швейцарын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 19 жилийн турш хэрэгжиж байгаа тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцолж, дэмжиж байгаа бөгөөд энэ жил Монгол Улс “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн онцлох орноор оролцож байгаа сүүлийн жил болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.