17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 37,73 хувьд хүрээд байна


6-р сарын 9
17 цаг 57 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт эхлээд 8 цаг өнгөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 26.04 хувьтай байна.

Энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээллийг аймаг, дүүргээс гадна, нас хүйсийн байдлаар дэлгэрэнгүй үзүүлж буй юм.

15:00 цагийн байдлаар

  • 20-24 насныхны ирц ХАМГИЙН БАГА буюу 14.71 хувь
  • 70+ насныхны ирц ХАМГИЙН ИХ буюу 55.24 хувьтай байна.

Тодруулбал, 20-24 насны 216,569 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 31,864 нь саналаа өгчээ. Харин 70-аас дээш насныхан 86,436 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 47,747 нь саналаа өгч ирцийн хувь 55,24 болоод байна.

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 37,73 хувьд хүрээд байна.

Насны байдлаар авч үзвэл 20-24 насныхны 25.22 хувь нь саналаа өгсөн нь хамгийн бага хувьтай байгаа бол 70-аас дээш насныхны 56,682 хувь нь саналаа өгчээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.