Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашиглалтад орно


6-р сарын 8
11 цаг 22 минут

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй "Алтай Рөүд" ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө.

Тэрбээр "Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулах ажил хийж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргасан зүйл байхгүй. Одоо хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаандаа буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулалт хийж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн. Энэ нь цаашдаа эвдрэл үүсгэх магадлалтай учир гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засварын ажил хийж байна" гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"5 сар 27. 17:00Мансууруулах бодис хэрэглэж, худалдсан 9 иргэнд ял оноожээ5 сар 27. 16:58“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулна5 сар 27. 16:56"1072 хувьцаа өвлөх хүсэлтээ 3 сарын хугацаанд гаргах ёстой"5 сар 27. 16:55Ерөнхий шүүгчийг зургаан жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо5 сар 27. 16:15Сэрэмжлүүлэг: Хуурамч холбоос ашиглан иргэдийг залилж байна5 сар 27. 14:56Энэ сарын 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ5 сар 27. 14:55ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 27. 13:19"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна5 сар 27. 13:11Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх яриа хэлцэл эхэлжээ5 сар 27. 13:08Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав5 сар 22. 18:37"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"5 сар 22. 12:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.