Витамин Д-гийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг дэлхийн эрдэмтэд уриаллаа


6-р сарын 8
11 цаг 19 минут
Витамин Д-гийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг дэлхийн эрдэмтэд уриаллаа

Дэлхийн 200 гаруй эрдэмтэн судлаач COVID-19-ийн эрсдэлээс хамгаалахын тулд хүн амынхаа витамин Д-гийн хэрэглээг нэмэгдүүлэхийг улс орны Засгийн газруудад уриаллаа. Учир нь судалгаагаар витамин Д-гийн хэрэглээ багатай хүн COVID-19-ийн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэх болон нас барах магадлал нь өндөр гэсэн дүн гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “vitaminDforAll.org” сайтаас орчуулан хүргэж байна.

Витамин Д амин дэмийн талаар хүн бүр зайлшгүй мэдэх шаардлагатай ч ихэнх хүний энэ витамины талаарх мэдлэг хангалттай байдаггүй. Витамин Д нь бидний бие дэх дасан зохицох чадвартай олон мянган ген болон өвчнийг эсэргүүцэх дархлааны үйл ажиллагааг зохицуулдаг. Тиймээс цусан дахь витамин Д-гийн хэмжээ өндөр байвал SARS-CoV-2 халдвар авах магадлал буурахаас гадна халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл багасна. Үүнээс гадна витамин Д нь COVID-19 халдварыг эмчлэхэд өндөр үр дүнтэйг олон тооны судалгаа баталжээ. Хүний биед байх ёстой витамин Д-гийн зохистой хэмжээний тухайд хоёр өөр байр суурьтай байна. Тухайлбал, ихэнх Засгийн газрын харьяат байгууллагууд 20 нанограмм/миллилитрээс бага  Д витамин хэрэглэх нь хангалтгүй гэсэн бол анагаах ухааны эрдэмтэд болон эрүүл мэндийн нийгэмлэгүүд  30 нанограмм/миллилитр  витамин Д ч хангалтгүй хэмээн үзэж байна. Гэхдээ ихэнх хүний Д амин дэмийн хэмжээ дээр дурдсан тунгаас бага түвшинд байгаа юм. Тодруулбал, дэлхийн хүн амын 33 хувь нь 20 нанограмм/милилитрээс бага Д витамин хэрэглэдэг, 50 гаруй хувь нь 30 нанограмм/миллилитр  витамин Д хэрэглэдэг буюу энэ төрлийн витамины дутагдалд оржээ. Улирлаар нь авч үзвэл өвлийн улиралд Д витамины дутагдлын хэмжээ улам нэмэгддэг байна. Үүнээс гадна илүүдэл жинтэй, харанхуй орчинд ажилладаг эсвэл асрамжийн газрын гэсэн хэд хэдэн зорилтот бүлгийнхний тухайд Д витамины дутагдал бүр илүү их байдаг аж. Тиймээс энэ бүлгийнхэн COVID-19 халдвар өртөх магадлал нь маш их байна.

Хүмүүсийн 97 хувь нь өдөрт зайлшгүй шаардлагатай 20 нанограмм/миллилитр  Д витаминаа авахын тулд 3875 ОУН тун (97mcg), 30 нанограмм/миллилитр Д витаминаа авахын тулд 6200 ОУН тун (155mcg) Д витамин буюу үндэсний зөвлөмжнөөс их тунг хэрэглэх ёстой. Харамсалтай нь АНУ-д хийсэн судалгаагаар хүмүүсийн зайлшгүй авах ёстой Д витамины хэрэглээ 10 нанограмм/миллилитрээс бага гэсэн дүн гарчээ. 

Гэвч витамин Д бусад эмээс илүүгээр COVID-19 халдварыг эмчлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг баталсан олон тооны судалгаа гарсан энэ үед хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зайлшгүй юм. Түүнчлэн COVID-19 халдварт Д витамины дутагдалтай хүн их өртөөд зогсохгүй нас барах нь өндөр байгааг дэлхийн эрдэмтэд нотолсоор байна. Та Д витамины зохистой тунг хэрэглэх нь маск зүүж халдвараас сэргийлэхтэй агаар нэг юм. Тиймээс бид бүх орны Засгийн газар, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг цар тахал алга болтол насанд хүрсэн хүн амынхаа Д витамины хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:

1. COVID-19-ийн эрсдэлийг бууруулж байгаа нь нотлогдсон тул 30 нанограмм/миллилитрээс багагүй Д витаминыг бүх эх үүсвэрээс хангахад анхаарах

2. Насанд хүрэгчид өдөрт 4000 ОУН хамгийн багадаа  2000 ОУН Д витамин хэрэглэх. Илүүдэл жинтэй болон харанхуй орчинд амьдардаг бол хэмжээг нэмэгдүүлнэ.

3. Насанд хүрэгчид 2-3 долоо хоногийн турш 250 мг 10000 ОУН тун витамин Д хэрэглэх ёстой.

4. Халдвар авсан тохиолдолд 25 гидрокси Д3 эсвэл calcifediol хэрэглэх нь зүйтэй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13Ээрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ11 сар 5. 16:12Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ11 сар 5. 16:06"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"11 сар 5. 16:05Трамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна11 сар 5. 16:04Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува11 сар 5. 16:04Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ11 сар 5. 16:03Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв11 сар 5. 16:03Зеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна11 сар 5. 16:02Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.