Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “India Garden”-д 850 мод тариад байна


6-р сарын 8
11 цаг 18 минут
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “India Garden”-д 850 мод тариад байна

“Дэлхийн Хүрээлэн буй Орчин”-ны өдрийг тэмдэглэх болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны 75 жилийн ойг угтсан олон олон арга хэмжээний хүрээнд Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Энэтхэг-Монголын Парламентийн нөхөрлөлийн бүлгийн гишүүн болох Ш.Адьшаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Бэтүб хийдийн хамба лам Д6Дашдэмбэрэл, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж ахуйн газрын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа, Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн газрын захирал Э.Сарантогос, Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал М.Тулга болон бусад албаны төлөөлөл оролцжээ.

Мөн Төв Гандан, Дашчойлон, Бэтүб хийдүүдээс лам нар, “Солонго” төвийн сургагч багш нар, Ражив Гандийн нэрэмжит Политехникийн коллежийн багш нар болон Монгол улсад амьдарч буй Энэтхэгчүүдийн төлөөлөл оролцлоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “India Garden” буюу Гуру Нанак Дэв Жи болон Махатма Гандигийн дурсгалд болон Монгол Энэтхэг улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цэцэрлэгт одоогийн байдлаар 850 мод тариад байна.

Биологийн олон янз байдал, байгалиас заяасан эх орон, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хүндэтгэх соёлыг бий болгоцгооё.

 



Эх сурвалж: Энэтхэгийн ЭСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ7 цаг 49 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"7 цаг 50 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ7 цаг 50 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ7 цаг 51 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ7 цаг 51 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй7 цаг 51 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө7 цаг 54 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов7 цаг 54 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно7 цаг 55 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 цаг 2 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.