"Монгол бөө мөргөлийн бүжиг" олон улсын хурал цахимаар болов


6-р сарын 8
11 цаг 10 минут

“Монгол бөө мөргөлийн бүжиг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 5-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

 

Тус хурлыг ЮНЕСКО-гийн Олон Улсын Бүжгийн Зөвлөл (ОУБЗ), Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургууль хамтран зохион байгуулав. Хуралд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн байнгын төлөөлөгч А.Баттөр, Соёлын элч Ц.Гэрлээ, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн ерөнхийлөгч ноён Алкис Рафтис, ЮНЕСКО-гийн Олон нийтийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Рао Жак, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, Др Константин, СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлэв.

 

Энэхүү хуралд СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар Монголын бөө мөргөл, Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл, Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

 

Хуралд Монгол, Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчд оролцож олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн монгол бүжгийн сэдвээр анхны олон улсад хийсэн хурал гэдгээрээ онцлог байв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.