"ЖДҮ-ийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа" сэдэвт дугуй ширээний хурал болов


6-р сарын 7
12 цаг 00 минут
 

ОХУ-ын Санк-Петербург хотноо 6 дугаар сарын 2-5-ны өдөр болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт (ПОЭЗЧУ-2021)-ын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хурал болов.

Тус хуралд монголын талаас ХХААХҮЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, “Монгол-Оросын Бизнес Зөвлөл” (РМДС) төрийн бус байгууллагын төлөөлөл, оросын талаас “Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци”, БН Буриад Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, Оросын 450 мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гишүүнчлэл бүхий “Оросын тулгуур” төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд мөн хил орчмын жижиг, дундын бизнес, хэвлэл мэдээллийн байгууллага, төр, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга,  ерөнхий захирал А.И.Исаевич нар  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Дугуй ширээний хурлын үеэр Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан ашиг, уялдаатай хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн нэмүү өртөгийн сүлжээг бий болгох хамтын ажиллагааг дэмжихэд  хоёр талын  хүчин чармайлт шаардлагатай байгааг талууд онцлов. Мөн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэлэг механизмыг бий болгох, монголын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний экспорт, аялал жуулчлалын салбарыг дэмжсэн дэд бүтцийг бий болгох төслийг хөхиүлэн дэмжих ёстойг тэмдэглэж, оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн “Бизнес навигатор” аппликейшнийг Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүлээлгэн өгч хамтарсан сургалт зохион байгуулах санал дэвшүүлэв.

“ПОЭЗЧУ-2021”-ийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.