Налайхын зам, барилгын ажлын явц 81 хувьтай байна


6-р сарын 7
11 цаг 41 минут

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм.  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээс өнгө хучилтын ажил үлдсэн. Зургадугаар сарын 30-нд өнгө хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаан хийж дуусгана” гэв.

Өнөөдрийн байдлаар хятад, монгол 170 орчим ажилтан өнгө хучилт, туузан хашлага, гялбаа сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн амсрын бэхэлгээ зэрэг ажил хийж байгаа аж.

Тус замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн зөвлөх Д.Нанзаддорж “Бид замын технологи, ажлын чанар, явцад хяналт тавьж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын чанар сайн байгаа” хэмээв.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа11 сар 18. 14:24Н.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй11 сар 18. 14:23НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ11 сар 18. 14:22Н.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна11 сар 18. 14:20Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно11 сар 18. 14:19ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО11 сар 18. 14:08ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО11 сар 18. 14:07АҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ11 сар 18. 11:31Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.