100 жилийн наадмыг гурван найруулагч найруулна


5-р сарын 15
10 цаг 44 минут

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болжээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тодруулахад “Шадар сайдын зохион байгуулах хорооны хурлаар тавдугаар сарын 7-ны өдөр шийдвэрлэсэн. Уг хурлаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон” гэв.

Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, цар тахалтай байгаа хэдий ч үзэгчтэй наадам зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо4 цаг 28 минутын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ4 цаг 29 минутын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ4 цаг 29 минутын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ4 цаг 37 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна4 цаг 38 минутын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ4 цаг 39 минутын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ4 цаг 41 минутын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ4 цаг 43 минутын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ4 цаг 44 минутын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна4 цаг 45 минутын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.