“КОВИД-19”- ийН ДАРААХ ТӨРИЙН АЛБА ЯМАР БАЙХ ВЭ?


5-р сарын 7
8 цаг 14 минут

 -Дархлаажуулалтын дараах төрийн алба-

 “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг  шуурхай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох чиглэлээр дэлхийн улс орнуудын туршлага, арга зүйн талаар Төрийн албаны зөвлөл өнөөдөр цахим зөвлөгөөн хийлээ.

Төрийн албаны зөвлөлөөс “Ковид-19-ийн дараах төрийн алба” дэлхийн улс орнуудын хамтын туршлага бүхий хямралын үр дагавараас суралцан, эргэцүүлэхүй сэдэвт олон улсын дээд түвшиний форумын санал дүгнэлтийг орчуулан эмхтэж гаргасан билээ.

Энэхүү форумд 115 орны 1250 төлөөлөгчид оролцсон бөгөөд төрийн тэргүүн тэргүүн, сайдын түвшний 100 илтгэгчид оролцож ковид-19 цар тахлын дараах төрийн албаны үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Нийгмийн сүлжээнд 12 сая хандалтыг авсан дээрх форумаас гарсан санал дүгнэлтээс сонирхуулахад:

“Ковидын дараах төрийн алба” форумын санал, дүгнэлтэд дурдсан судалгаанд

 Ковид-19 цар тахлын дараагаар төрийн албан хаагчид өмнөхөөс илүүтэйгээр иргэдтэй харилцах шаардлага бий юу? гэсэн санал асуулгад 92,3 хувь нь тийм, 7,7 хувь нь үгүй гэж хариулжээ.

Мөн энэ хямрал улс орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг илүү чухал болгосон уу? гэдэг санал асуулгад 72 хувь нь тийм, 7 хувь нь үгүй, 21 хувь нь бараг хэвээр гэж хариулжээ.

Ковид-19 цар тахлын дараа инновацын ямар аргыг илүү их ашиглахыг хүсэж байна вэ гэсэн санал асуулгад хүлээлт ба ирээдүйн төсөөлөл – 36 хувь, системийн хандлага 30 хувь, зохицох ажлын арга 25 хувь, асуудал, даалгаврын арга барил-9 хувь гэж хариулжээ.

Дээрх санал асуулгаас харахад ковид-19 цар тахлын дараах дэлхийн улс орнуудын төрийн албаны үйл ажиллагаа өмнөх шигээ иргэдтэй харилцах үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ч, арга барилын  хувьд ихээхэн өөрчлөгдөх болох нь харагдаж байна.

Монгол Улсын хувьд ч цар тахлын дараах төрийн алба ямар байх талаарх судалгааг гаргахаар Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа ажээ.

Манай улсын хувьд “Иргэдийг КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил шуурхай явагдаж, төрийн алба дархлаажуулалтын дараах шат руу орж, цар тахлын дараах нийгмийн амьдралын шинэ хэв маяг (new normal)-т дасан зохицож ажиллах нь цаг хугацааны асуудал болж байна.

 Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Төрийн албан хаагчдын ажил, амьдралын зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиц дэвшил гарлаа” гэж цахим зөвлөгөөний үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэмдэглэв.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, зөв, шуурхай зохион байгуулахад мэдээлэл-арга зүйн лавлагаа болгох, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс “Ковид-19: төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлага бэлтгэн түгээж хэрэгжилтийг ханган ажиллаж  байна.

 Түүнчлэн төрийн албаны шинэтгэлийн түүх, сорилт, боломж, ирээдүйн тухай “Төрийн алба: шинэтгэлд шимтэхийн учир” болон шинэ орчинд ажиллах ур чадваруудыг эзэмших арга зүйн үндэс “21 дүгээр зууны төрийн албаны менежер” номууд нийтийн хүртээл болгосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав7 цаг 20 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв7 цаг 21 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана7 цаг 23 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно7 цаг 24 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ7 цаг 25 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ7 цаг 26 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно7 цаг 27 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв7 цаг 28 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.