Вакцинд, шинжлэх ухаанд итгэх үү эсвэл...


5-р сарын 7
8 цаг 07 минут

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын аюул улс оронд маань нүүрлэсэн энэ өдрүүдэд харин ч бид азтай хүмүүс юмаа гэж бичсэн коммэнт, пост нүүр номоор үе үе үзэгдэнэ. “Үнэхээр азтай юмаа”, “яагаад гээч”. Дэлхий нийтэд, томоохон улс орнууд хэрхэн цар тахлын аюулд өртөж, зовлон бэрхшээл туулж байгаа тухай мэдээ үзэх төдий л мэдээлэлтэй, нүүр тулсан аюулгүй, цар тахлын аюулаас ангид багагүй хугацааг туулсан.

Дэлхий даяар аюулыг сөрөн тэмцсэн олон саруудад Монголчууд эх орноороо хөндлөн гулд зугаалж, баяр цэнгэл тэмдэглэн өнгөрүүлсэн. Улс оронд маань тахал тархаж эхэлсэн ч бид хайнга хэвээр л байна. Зарим улс оронд вакцины сонголт ярих байтугай хэзээ урьдчилсан сэргийлэх тарилгатай болохыг таашгүй нөхцөлд дэлхийн 7 тэрбум хүний хэд нь байгаа бол?

Харин Монголчууд вакцинаа хийлгэснийхээ төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тарилга хийж байгаа цэгт очсоныхоо төлөө төрөөс 50 мянган төгрөгийн урамшуулал авна гээд бод доо. Хамгийн сайн вакцин аль вэ гэдэг асуултад эрдэмтэн докторууд “хамгийн түрүүнд олдсон нь” гэж дуу нэгтэй хариулж байна.

Хаа нэг олон нийтийн сүлжээнд таарсан коммэнт энэ тэрхэнд, эзэнгүй мэдээлэлд итгэж, шинжлэх ухааны, дэлхийн эрдэмтдийн эсрэг тэрслүү үг чулуудаж суугаа нэгэн нь ч байна. Вакциныг шинжлэх ухааны ололт гэж хүлээн авдаг, дөнгөж төрсөн нялхсаас эхлээд л урьдчилсан сэргийлэх тарилга хийлгэсээр ирсэн шинэ цагийн иргэд гэж өөрсдийгөө ойлгодог хүн та энэ цаг үед яах ёстой гээч. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, улс орныхоо төлөө, идэвхтэй амьдралдаа эргэж орохын төлөө цаг алдалгүй вакциндаа хамрагдаарай гэж уншигч таныг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.