“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо


5-р сарын 3
17 цаг 28 минут

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МСНЭ-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уламжлалт “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хараат бус сэтгүүл зүй“ форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Хараат бус хэвлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүнд хэцүү цаг үед мэргэжлийн үүргээсээ няцахгүй ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд баяр талархлаа илэрхийлсэн юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Цар тахлын цаг үе ба сэтгүүл зүй” үндсэн илтгэлийг танилцуулж, цар тахлын дараах сэтгүүл зүйд бий болсон өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх, эрх чөлөөнд учирч буй эрсдэлүүдийн талаар хөндлөө.

Цар тахлын эсрэг хуулиар хэвлэл мэдээллийн салбар УОК болон эрх бүхий байгууллагуудын шуурхай мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй, саадгүй, баттай эх сурвалжаас дамжуулах үүрэг хүлээсний зэрэгцээ сошиал олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээх тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт дор ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллагуудаас авсан мэдээллээр бол сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах зөрчил, гомдол энэ хугацаанд огт бүртгэгдээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох хуулийг мөрдөн цар тахлын үед тасралтгүй ажиллаж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн хямралд орж эхэлсэн. “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байгаа энэ өдрөөр ЮНЕСКО-гоос гаргасан уриалгад хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх алхмууд чухал байгааг дурдаад буй. Мөн сэтгүүл зүй нийтийн сайн сайхны төлөөх үйлс юм гэдгийг ухааран үнэлэх, хамгаалах, шаардахыг уриалсан байна. Энэ дэлхийн бүх улс орнуудад хамаарах, хойшлуулшгүй уриа дуудлага гэж үзэж байгаа юм.  Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар дутагдаж, ижил төстэй мэдээлэлтэй болж байгаа, тэр дунд албаны мэдээ голлох болсон зэрэг асуудлыг З.Боргилмаа илтгэлдээ хөндөн ярилаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар МСНЭ-ээс хийж буй ажил, байр суурийн талаар сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.

Сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цар тахлын үед шийдвэр гаргаж ажиллаж буй эрх бүхий байгуулллагууд иргэдийн дуу хоолойг сонсох замаар төлөвлөлт, менежмент хийх нь чухал болохыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлан ярилаа. Төр ба иргэдийн харилцан нэгнээ сонсох, хүлээн зөвшөөрөх, харилцан итгэлцэх, хамтран ажиллах үйл явцад хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь хэвлэл мэдээлэл байдаг. Төр, иргэн, хэвлэл мэдээлэл гэсэн энэхүү гурван талт харилцааг эрсдэлийн удирдлагын үед хэрхэн яаж нийтийн эрх ашгийн төлөө  оновчтой ажиллуулах вэ гэдгийг хөндсөн юм.

Мөн энэ үеэр МСНЭ-ээс хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Ikon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав, zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Лхагвадорж, ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга сэтгүүлч Д.Чанцалдулам, Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэл, yazguur.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Төгсбаяр нарыг  "ГАН ҮЗЭГТЭН" цол тэмдгээр, АНУ дахь Монгол телевизийн зураглаач-продюсер Д.Анхбаяр, тус телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Бямбасүрэн, зөв.мн сайтын маркетингийн менежер Ш.Анхтуяа нарыг "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнав. 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна5 цаг 9 минутын өмнөДоройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна5 цаг 9 минутын өмнө"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"5 цаг 10 минутын өмнөХ.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй5 цаг 10 минутын өмнөЦагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.5 цаг 11 минутын өмнөХуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?5 цаг 12 минутын өмнөМонголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо5 цаг 14 минутын өмнө"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"5 цаг 15 минутын өмнөСүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан5 цаг 19 минутын өмнөОюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.