“Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо


5-р сарын 3
15 цаг 19 минут

“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав.

МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын оюутан М. Ариунзаяа, МУБИС-ийн оюутан Г.Мягмарсоль, Отгонтэнгэр их сургууийн 3-р курсын оюутан М.Ариунзул, Монгол Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Б.Бадамзул нар өөрсдийн бүтээлээр тусгай байр шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж”-гийн найм дахь удаагийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р курсын оюутан Б.Цэнгэлмаа шалгарч, энэ жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардлаа.

“Сэтгүүлч Батдорж” сан энэ жил “Тахал” сэдвийг онцолсон бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан шалгаруулалтаа анх удаа цахимаар зохион байгууллаа. Тус сангийн Тэргүүн Д.Мягмаржав “Хөнөөлт цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгийн байдалд шилжсэн цаг үед “Сэтгүүлч Батдорж” сан үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэ уралдаан тэдний боловсрол, оюунд хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Энэ жилийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлсэн бүх оюутанд талархал илэрхийлж, сайн сэтгүүлч болохыг ерөөе” гэлээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад 23 орчим сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.

“Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно9 цаг 4 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"9 цаг 6 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ9 цаг 14 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов9 цаг 15 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ9 цаг 16 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ9 цаг 16 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна9 цаг 19 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ9 цаг 19 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ9 цаг 20 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.