Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа


5-р сарын 3
15 цаг 16 минут

Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал сэдвүүдийн асуудлыг хэлэлцэхээр зохион байгуулагдаж буй бөгөөд цар тахлаас үүдэн хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохиогдож өндөрлөлөө.

Энэ жилийн хувьд “Цар тахлын дараах нийгэм ба сэтгүүл зүйн үүрэг,” “Дэлхийн уур амьсгалын асуудлууд”-сэдвээр нийгэм, хүрээлэн буй орчин, амьд организмд нөлөөлөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хамтын хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хурлыг БНСУ-ын ерөнхий сайд ноён Чун Се Гюн нээж үг хэлсэн юм.

Эхний өдөр сэтгүүлчид цар тахлын дараа нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байх вэ үүнд сэтгүүл зүйн үүрэг нь юу байхыг хэлэлцсэн. The Korea Times  агентлаг, Монголын сэтгүүлчдийн эвлэл, The Irish Times, Индонезийн сэтгүүлчдийн холбоо, Мексикийн "Nest Taller de Communicacion" тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 26 илтгэгч коронагийн дараах өөр өөрсдийн улс орны нөхцөл байдлын талаарх саналаа хуваалцаж, сэтгүүл зүйн үүрэг юу байх талаар санал бодлоо солилцсон. Данийн Politiken сонины төлөөлж Flemming Ytzen "Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөвдөгч засаглал болохын хувьд улс орны удирдагчид нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байгааг үнэн зөвөөр сурвалжилж, эрдэмтдийн төлөөлөл юуг зөвлөж буй хараат бусаар г олон нийтэд хүргэх нь энэ мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үүрэг "гэдгийг санууллаа.

Харин хурлын хоёр дахь өдөр Афганистан, БНСУ, Монгол, Бангладеш, Бахрейн, Сингапур зэрэг улсын 22 илтгэгч "Уур амьсгалын өөрчлөлт дэх олон улсын байгууллагуудын хариу арга хэмжээ болон сэтгүүл зүйн үүрэг" сэдвээр хуралдсан юм.

Зохион байгуулагч байгууллага болох JAK буюу БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 195 хэвлэл мэдээллийн байгууллага, 11,000 гишүүний бүрэлдэхүүнтэй дэлхийн сэтгүүлчдийн томоохон байгууллага юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 31 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 31 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 32 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 33 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 34 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 45 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 45 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 46 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 47 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 48 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.