Ерөнхий сайд амалснаараа вакцин аваад л ирлээ...


5-р сарын 3
15 цаг 14 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа дөнгөж аваад ард иргэдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах нь манай Засгийн Газрын хамгийн анхны анхаарах асуудал байх болно гэсэн утгатай амлалт өгсөн. Дэлхийн улс гүрнүүд вакцины төлөө өрсөлдөж, тэр нь улмаар их гүрнүүдийн нөлөөлөл, геополитикийн асуудал болж хувирах янзтай.

Харин Монгол Улс нийслэлдээ хангалттай цэгт вакцинжуулалт өрнүүлж, дараалалгүй байна ирээд хийлгээрэй гээд иргэдээ уриалж, 21 аймагтаа ч вакцин хүргүүлчихээд сууж байна. Хатуу хөл хорио тогтоолоо хэмээн ундууцаж, ярдаглаж суухын оронд эрүүл эсэн мэнд вакцинтай золгосондоо талархаад гүйж очоод тариулчихаарай гэж уншигчдадаа уриалмаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямартай ч вакцинаа олоод ирлээ, одоо харин нэхэл дагал болоод байсан иргэд маань идэвхтэй хамрагдчихвал түүний хэлсэн дараагийн амлалт хөл хорионоос гарч эдийн засгаа сэргээх ажил руугаа орцгоомоор байна аа.

Ц.Оргил

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.