МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа


4-р сарын 28
18 цаг 04 минут

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна.

Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомстох эсвэл эх сурвалжууд давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын үеийн төр засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулах үүргийг хуулиар хүлээн ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэг адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакциуд үүдээ хааж байна.

Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь хараат бус чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бүрдүүлэгч олон ургальч үзэл, олон талт эх сурвалж, редакцийн чөлөөт байр суурь, санхүүгийн бие даасан чадавх зэрэг хүчин зүйлүүдийг улам бүр сулрууллаа.

Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цар тахлын дэглэмийг үл харгалзан тэмцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ6 цаг 53 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан6 цаг 54 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь6 цаг 55 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна6 цаг 56 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 2 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ7 цаг 9 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?7 цаг 11 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана7 цаг 12 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна7 цаг 14 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна9 цаг 21 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.