"Сэтгүүлчдийн номын өдөрлөг" цахим яармаг, худалдаа болно


4-р сарын 26
10 цаг 07 минут

Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ЮНЕСКО-оос гаргасан уриалгын дор МСНЭ Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хараат бус сэтгүүл зүйн форум”-ыг зохион байгуулан тэмдэглэдэг уламжлалтай. Гэвч цар тахлын амаргүй нөхцөл байдлын улмаас энэ удаагийн Форумыг цахимаар зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн энэ хүнд цаг үед хэвлэл мэдээллийн салбар туйлын хүнд байдалд орсон ч үүргээ биелүүлж, Цар тахлын тухай хуулийн дагуу мэдээллийг үнэ төлбөргүйгээр бэлтгэн дамжуулж, олон нийтийг мэдээллээр хангасаар байгаа юм.

Тиймээс онц хүнд цаг үед тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хамтын ажиллагааны хүрээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хараат бус сэтгүүл зүйг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Д.Сумьяабазарын санаачлагаар “Сэтгүүлчдийн номын өдөрлөг” цахим яармагийг 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Цахим өдөрлөг нь сэтгүүлчдийн ном, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө талаас иргэдийн соён гэгээрэх хэрэглээг дэмжихэд чиглэгдэх юм. Сэтгүүлчид маань өөрсдийн бүтээлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлэхийн зэрэгцээ яруу найраг, өгүүллэгийн түүвэр, өөрийн дурсамж, Монголын алдартан, түүхэн хүмүүсийн намтар, хөрөг, нутаг усны ой, салбар, байгууллагын түүх, ойн ном бүтээл, түүнчлэн эрдэм шинжилгээ судалгаа, шүүмжийн бүтээлүүдийг хэвлэн гаргаж, оюуны уурхайд тасралтгүй эрэл хайгуул, олборлолт хийж байдаг авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс билээ.

Цар тахал оюун ухаан, авьяас билэг, үзэл санааг хорьж дийлэхгүй гэдгийг харуулж, сүүлийн хоёр жилд сэтгүүлчид маань урьд урьдынхаас илүү ихээр бичин туурвиж, номын хураар арвин байлаа. Цахим яармаг, худалдааг хоёр өдрийн турш “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” хуудсаар болон Zoom талбараар шууд оролцох, танилцах, борлуулах байдлаар зохион байгуулж, бүтээл номоо хүргэлтийн компаниар дамжуулан арилжих боломжийг нээж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.

Өдөрлөгт оролцох сэтгүүлч, уран бүтээлчид МСНЭ-д урьдчилан бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэхдээ зохиогч болон бүтээл, номын товч танилцуулга, зураг /зохиогчийн өөрийн болон номын/, холбоо барих утасны дугаар, фэйсбүүк хаяг, и-мэйл хаягийг МСНЭ-ийн mseonline@yahoo.com хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 94111727, 99097968 дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58"Улс төрчдийн захиалгаар хэрэгжүүлсэн 15.8 их наядын хөтөлбөрийн гор өнөөдөр гарч байна"11 сар 19. 14:58Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “Тэхийн зогсоол” болгох хэрэгтэй11 сар 19. 14:57Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Ж.Болдыг анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилж байв. Сүүлд 2025 оны аравдугаар сарын 28-нд Г.Занданшатарын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ж.Болдыг дахин ЦЕГ-ын даргаар томилсон юм. Ж.Болд өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.11 сар 19. 14:57Хуулийн байгууллагын удирдлагыг хэн томилсон бэ?11 сар 19. 14:55Монголын алхагчид 8 улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо11 сар 19. 14:54"Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна"11 сар 19. 14:52Сүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан11 сар 19. 14:49Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав11 сар 18. 14:28МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна11 сар 18. 14:26Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ11 сар 18. 14:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.