ЕБС-ийн төгсөх ангийн 2000 сурагчид “Шинэ алхам” ном бэлэглэнэ


4-р сарын 26
10 цаг 07 минут

"Стартап маркетинг спэйс" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж.Золзаяа нь жил бүрийн төрсөн өдрийн баяраа угтан нийгмийн сайн сайхны төлөө хандсан ажлыг 7 дах жилдээ хийж байгаа билээ.

Энэ жил тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан 2014 оноос хойш эрхлэн гаргаж байгаа “Шинэ алхам” гарын авлагыг улс  даяар бэлэглэх аян өрнүүлж байна.

Энэ жил 37000 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Цар тахлын үед сургуулиасаа давтлага болон номын сангийн үйлчилгээ авч чадахгүй байгаа сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээллүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн өмнөх оны ЭЕШ-ын тест зэргийг нэгтгэсэн "Шинэ алхам" гарын авлага номыг 2000 сурагч гэртээ үнэгүй хүлээж авна гэдэг маш том бэлэг болов уу. Учир нь аливаа мэргэжлийг сонгохдоо аав ээжийн өнцөг, сургаар сонссон мэдээлэл гэхээс илүү тухайн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, сонгох гэж буй мэргэжлийн танилцуулгыг хүлээж авснаар сурагч өөрөө сонголтоо зөв бөгөөд бодитой хийхэд тус дэм болдог.  

Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа бол дүү нарын анхааралд: Эхэлж бүртгүүлсэн 2000 сурагчид “Шинэ алхам” ном бэлэглэнэ.

Хэрвээ таны гэр бүлд, эргэн тойронд төгсөх ангийн сурагч байгаа бол та энэхүү мэргэжил сонголтод туслах “Шинэ алхам” гарын авлага номыг доорх линкээр бүртгүүлж, авах боломжтой.

Эхэлж бүртгүүлсэн 2000 хүүхдэд уг номыг "Монгол шуудан"-гаар хүргүүлэн, гэрт нь бэлэг болгон илгээх болно.

2000 ном бэлэглэх аянд гарааны бизнесийг дэмжигч "Стартап маркетинг спэйс" ХХК, 30 жилийн ой нь тохиож буй оюуныг тэтгэгч "Мөнхийн үсэг" ХХК, хэвлэл мэдээллийн "Эрхэт Монгол Медиа групп", "Монгол Шуудан" ХК, номын соёлыг түгээгч "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан" нэгдэн, оролцож байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
 

"Шинэ алхам" ном авахаар бүртгүүлэх линк: https://forms.gle/wVPXcmvUMcG7U4JG8

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.