Үндсэн хөгжмийн зэмсэгт зориулсан хоёр боть бүтээл хэвлэгдэн гарлаа


3-р сарын 31
13 цаг 10 минут

Хаврын дунд сарын Билэгт энэ сайхан өдрүүдэд хөгжмийн сан хөмрөгт болоод хөгжмийн боловсролд нэгэн шинэ ном баринтаглан хэвлэлтээс гарлаа.

Сүүлийн он жилүүдэд хөгжмийн боловсрол болоод хөгжмийн бүтээлүүдийн талаарх даацтайхан ном товхимол, бүтээлүүд гараагүй удсаныг хэлэх үү, энэхүү ном хөгжмийн салбарынхны судлаач, багш, хөгжмийн бүтээл туурвигч, оюутан сурагчдийг баярлуулсан бүтээл болсон нь дамжиггүй юм.

“Үндэсний Хөгжмийн Зэмсэгт Зориулсан Бүтээлүүд”  хэмээх нэртэй хоёр боть (Клавир) тус бүтээлийг Хөгжмийн том хэлбэрийн бүтээл “Гран При” шагналт, Оны шилдэг дуу “Морин Хуур” наадмын 2015 оны 1-р байрын шагналт Монгол Улсын Консерваторийн сургуулийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Хишигтогтохын Алтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтан эмхтгэн гаргажээ.

Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахад  Монгол Улсын Консерваторийн Захиргаа, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин зохиогч Х.Алтангэрэлийн хувьд “Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн 2 боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ” хэмээн баярласан, талархсан сэтгэгдлээ нүүр хуудсаараа хуваалцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.