“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар илрээгүй


3-р сарын 30
16 цаг 50 минут

Эрдэнэс Тавантолгой ХК-aaс мэдэгдэл гаргажээ. Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл олон түгээж байгаад харамсалтай байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусын халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусын халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Компанийн зүгээс “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ШУУРХАЙ

УДИРДЛАГААР ХАНГАХ ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ3 цаг 48 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ3 цаг 49 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав3 цаг 49 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ3 цаг 50 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно3 цаг 50 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа3 цаг 51 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ3 цаг 51 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ3 цаг 52 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ3 цаг 53 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна3 цаг 53 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.