Жүжигчин Б.Замилан “Эх нутаг”-ийн тухай дуулжээ


3-р сарын 25
14 цаг 39 минут

“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох “Эх нутгийн дуу” та бүхэнд хүрч байна. Уг дууны аялгууг Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /“Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлэн олноо хүртээл болгож байна.

   Б.Замилан нь 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг “төгөлдөр хуурч” мэргэжилээр төгсөж,  СУИС-ийн “тайз, дэлгэцийн жүжигчин”-ийн ангид суралцаж байх хугацаандаа “UBS” телевизийн бүрэн хэмжээний “Говийн домог” уран сайхны киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрд тоглосон юм. Мөн киноны “Зүрхний амраг” дууг дуулж, үзэгчдийн хүртээл болгож байсан.

   Одоо МУИС-ийн суралцаж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “UBS” телевизийн ээлжит уран бүтээл “Нарны садан” киноны гол дүр “Гиймэл”-ийн дүр дээр ажиллаж, зураг авалт амжилттай явагдаж байгаа аж. Ийнхүү жүжигчин Б.Замилангийн “Эх нутгийн дуу” хэмээх шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэе.

Ая.  Д.Болор-Эрдэнэ
Үг.  М.Болд

Эх нутгийн дуу

Эх нутгийн дуу холын газар  унаган нутаг минь
Хараа цуцаах алсынтэртээ миний төрсөн гэр минь бий
Хөх тэнгэр минь
Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь
Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь

  • :

Тал хангай уулс сүмбэрлэсэн
Таанын үнэртэй нутаг минь
Талын сэвэлзүүр салхинд нь хацраа илбүүлсэн
Тайван амгалангийн орон минь

Алсын газраас санан ирэх өлгий нутаг минь
Алаг зүрхээ итгэжөгсөн ханагар сайхан тэр минь бий
Хайр сэтгэл минь
Эрхлэн ижилдэж дассан нутгийн сайхан залуу минь
Энхрий цайлган хонгорчиний минь хүлээж суугаа газар ус минь

  • :

Холын газраас санан ирэх эх нутаг минь
Хараа цуцаах алсынтэртээ миний төрсөн гэр минь бий
Хөх тэнгэр минь
Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь
Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.