Монголын Залуучуудын Холбооноос Н.Учралд захидал илгээлээ


3-р сарын 18
17 цаг 54 минут

Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ нь  амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг түүний бие сайжирч байгаад хүмүүс баяртай байгаа. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна. 
Уг захидалд:

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа

 Монголын залуучуудын үлгэр дуурайлал, манлайлал болсон танд энэ өдрийн мэндийг болон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Таны эрүүл мэндийн байдал сайжирч эх орондоо эргэж ирсэнд залуучууд бид баяртай байна. Таны санаачлан хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, батлуулсан хуулиуд залуучууд бидний амьдрал, нийгмийн харилцаанд үргэлж сайнаар нөлөөлдөг бөгөөд таныг эрүүл байж эх орон, төр түмнийхээ төлөө зүтгэж буй их үйлсээ амжилттай үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. 

Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гэсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.