Хотын дарга 100 насны төрсөн өдөр нь тохиож буй МАН-ын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуайд хүндэтгэл үзүүллээ


3-р сарын 1
16 цаг 53 минут

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.  Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өнөөдөр 100 насны төрсөн өдөр нь тохиож буй өндөр настан, МАН-ын ахмад зүтгэлтэн Жүгдэрийн Цэрэн гуайд баяр хүргэж, МАН-ын 100 жилийн ойн медалиар шагналаа. Тэрбээр “1921 оны Ардын хувьсгал  бол өнөөгийн Монгол улсын суурийг бий болгосон. Тэр үеийн манай ахмадуудын эрэмгий зориг, эрч хүч, ухаан өнөөгийн нийгмийг бидэнд үлдээж өгсөн.  Нийслэлийн МАН-ын даргын хувиар намын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуай танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Мөн Монгол Ардын намын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.

Өндөр настан Ж.Цэрэн нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Түүний аав Жүгдэр нь Булган аймгийн Түшиг сумын анхны нэгдлийн даргаар ажиллаж байжээ. Ж.Цэрэн гуай “МАН-ын 100 жилийн ойн баярын мэндийг намын бүх гишүүндээ хүргэе” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.