Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооны Элчин сайдтай уулзав


2-р сарын 19
17 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзлаа.  Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г үнэлж байгаагаа илэрхийлэв. Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Мөн ноу хау, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэрэг чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулав.  Уул уурхайгаас хамаарах байдлыг бууруулах, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж, стратегийн төлөвлөгөөгөө “Алсын хараа-2050” баримт бичигтэй уялдуулан боловсруулж  байгаагаа хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил хоорондын харилцаа, боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүнийг Европын Холбоонд экспортлох жагсаалт хүргүүлснийг ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв. Мөн Европын Холбооны түүхий эдийн эрэлтийг хангах чиглэлээр хамтрах өргөн боломжийг судлах саналаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.