Ерөнхий сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав


2-р сарын 19
17 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Канад нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг улс гэдгийг  Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газар харилцааны түвшинг шинэ шатанд гаргахын төлөө байгааг хэлэв. Ардчилсан, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй  орнуудын хувьд бүх чиглэлээр хамтарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Элчин сайд К.Ивкоф Ерөнхий сайдад баяр хүргээд цар тахлыг хумих, иргэдээ вакцинжуулах зэргээр авч байгаа арга хэмжээний дүнд бизнесийн салбар сэргэн, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, дотоод, гадаадын зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.