БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав


2-р сарын 19
17 цаг 10 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,

Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж буйтай нэгэн адил Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг хумьж, эдийн засаг бизнесээ дэмжих, үйл ажиллагааны хэвийн горимд шилжих зорилт тавьж, “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Улс орныхоо эдийн засгийг сэргээх, худалдаа бизнес эрхлэгчдээ дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс коронавирусын халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлснээр Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэв.

Элчин сайд Ахмет Язал хэлэхдээ,

Коронавируст цар тахлын хор уршиг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эрсдэлтэй оновчтой, үр дүнтэй тэмцэж буй нь харагдаж байна. Манай хоёр улс агаарын тээврийн хэлэлцээгээ 2019 онд шинэчлэн баталсан. Үүнд Ерөнхий сайд таны үүрэг чухал байсан. “Туркиш эйрлайнс” компани дэлхийн 100 гаруй улс руу нислэгээ нээгээд байна. Монгол Улс руу ирэх 4 дүгээр сараас сард 2, цаашдаа түүнээс олон удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн авто замын ачаа тээврийг нэмэгдүүлэх, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох сонирхол байна. Түүх, соёлын харилцааны хүрээнд БНТУ-д хамтарсан үзэсгэлэн гаргах, хөшөө дурсгалыг хамгаалах, музей байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил байгаа гэв.

Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.