Ерөнхий сайд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав


2-р сарын 19
17 цаг 10 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй "гуравдагч хөрш" БНСУ-тай "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг улам гүнзгийрүүлж "Стратегийн түншлэл"-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа орон сууцны "Солонго 1, 2" хороолол, "10 аймгийн төвд дулааны станц барих" төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцав. Энэ нь Засгийн газраас залуучуудаа орон сууцжуулах зорилттой уялдаа холбоотойг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. БНСУ-ын дэвшүүлсэн Шинэ Умардын бодлогын хүрээнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, логистик, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг дорвитой хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Мөн "Ковид-19"-ийн эсрэг Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед монгол иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх зэрэгт харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.