Цар тахлын эсрэг вакцин авахад АНУ-аас дэмжлэг хүсэв


2-р сарын 19
15 цаг 09 минут

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "Ковид-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулж, "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.  

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална7 цаг 51 минутын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана7 цаг 52 минутын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ7 цаг 53 минутын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа7 цаг 54 минутын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ7 цаг 56 минутын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ7 цаг 56 минутын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ7 цаг 57 минутын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ7 цаг 57 минутын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв8 цаг 1 минутын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ11 сар 23. 13:54Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.