“Ковид-19”-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ


2-р сарын 16
17 цаг 05 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тушаал гарган Коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна. Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх тухай Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэв.  Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн зсгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэж байна. Тэрээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Ажлын албанд үүрэг болгов. Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа. Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.