Бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав


2-р сарын 11
20 цаг 52 минут

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг өнөөдөр /2021.02.10/ Засгийн газрын хуралдаанаар дэмжив. Хөл хорио тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ. Дөрөвдүгээр түвшинд шилжсэн буюу Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна. Томоохон хүнс худалдааны 41 захууд хоёрдугаар сарын 16 хүртэл амарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хамгаалалтад ажиллаж буй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Ингэхдээ найман цагийн хугацаатайгаар ээлж солигдоно гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина1 цаг 21 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав1 цаг 21 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ1 цаг 22 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ1 цаг 28 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"1 цаг 29 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 29 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува1 цаг 30 минутын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ1 цаг 30 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв1 цаг 31 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна1 цаг 32 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.