Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов


2-р сарын 10
16 цаг 49 минут

Эрүүл мэндийн дэд сайдыг  томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.  

-       1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч

-       1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн  эрхлэгч,  ерөнхий эмч

-       2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч

-       2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн  газрын дарга

-       2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

-       2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.

Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

Цэвэгмидийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль  төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.

-       2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч

-       2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал

-       2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг уг албан тушаалд жинхлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Ипотекийн зээлээр байр авсан гэр бүл салах юм бол түрээс рүү шилжүүлнэ"3 сар 2. 12:40Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ3 сар 2. 12:38АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихээ илэрхийллээ3 сар 2. 12:37Энэ долоо хоногийг дуустал үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдын ЦАГИЙН ХУВААРЬ3 сар 2. 12:36Ираныг түр хугацаанд хэн удирдах вэ?3 сар 2. 12:35МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж буй улс төрчид3 сар 2. 12:33Их Британи улс АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазуудаа ашиглуулахаар болов3 сар 2. 12:32Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цасаар шуурч хүйтний эрч чангарна3 сар 2. 12:30Хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28 сая төгрөгийн торгууль оногдуулжээ3 сар 2. 12:29Банкны нягтлан бодогч хэрэглээний зээлээ төлөхийн тулд 200,000 ам.доллар хулгайлж, хувьдаа ашигласан байна3 сар 2. 12:28Зургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ2 сар 27. 14:41Английн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ2 сар 27. 14:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.