Шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ


2-р сарын 8
16 цаг 45 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар 2021 оны хоёрдугаар сарын 07-ны ням гаригт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. Тус компанийн захирал М.Ганбаатар шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өглөө. "Монгол Улсын хатуу түлшний стандартаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг бүхэл байх ёстой. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 милограмм буюу стандартад нийцэж байгаа аж. Хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг" гэв. ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаар дахь хүхрийн 70 гаруй хувь нь  цахилгаан станц, 27-28 хувь автомашин, уурын зуух, 7-8 хувь нь гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ. 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж ирсний зургаан сая тонныг нь зөвхөн цахилгаан станцад хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган авто машины 65 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа гэдгийг салбарын сайд онцолж байлаа. Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч орчны бохирдол үүсгэсэн. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Нүүлгэх талаар ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, Ажлын хэсэг байгуулна. Танай хамт олон нүүх бэлтгэлээ сайн зохион байгуулж, нүүх хүртэл хугацаанд бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй" гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ7 цаг 58 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”7 цаг 59 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь7 цаг 59 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ8 цагийн өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ8 цаг 1 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров8 цаг 3 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна8 цаг 4 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"8 цаг 5 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"8 цаг 6 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё8 цаг 7 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ8 цаг 8 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна8 цаг 9 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.