“Ээж хадны домог” киноны супер азтан “Toyoto aqua” авто машин гардана


2-р сарын 2
18 цаг 22 минут

“Чононгоо фильм” продакшны ээлжит уран бүтээл “Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны цахим нээлт энэ сарын 11-нд буюу "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох гэж байна.

XXI зуунд дэлхий нийтээрээ дижитал эрин үе рүү шилжин ухаалаг утаснаасаа технологийн бүх үйлдлийг хийж болдог болсон төдийгүй гар утаснаасаа шууд киногоо хялбараар хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа билээ.  

Мөн тус киноны онлайн нээлтийн нээлтийн билетийг авсан хүмүүс дараах шагналыг хүртэх аж.

Тодруулбал, “Toyoto aqua” автомашин нэг гэр бүлд, саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас гурван хүнд, нэг сая төгрөгний хадгаламжийн дэвтэр мөн гурван хүнд олгохоор бэлдээд байгаа гэнэ.

Иймд үзэгч та бүхэн тус шагналын болзлыг хангахын тулд “ЧОНОНГОО ФИЛЬМ” продакшн хуудсанд лайк дарж, таван найзаа mention хийх, Odzaya Deremchimed-ийн хуудсанд орсон “Ээж хадны домог” киноны талаарх бичлэгт like дарж, public тохиргоотойгоор share хийх. https://www.facebook.com/Odzayaa/videos/2548684682098831/ юм.

"Ээж хадны домог" уран сайхны киног үзэх заавар:

Киноны нээлтийн билет 8888 төгрөг бөгөөд “Чононгоо Фильм” продакшны 5926326312 гэсэн хаан банкны данс руу утасны дугаар болон фэйсбүүк нэрээ бичиж шилжүүлэх гэнэ. Мөн “Ээж хадны домог” МУСК гэсэн хаалттай групп руу хүсэлт явуулах аж.  Тус группын линк нь https://www.facebook.com/groups/887388608697246/   

Хаалттай групп руу орохдоо гүйлгээ хийсэн дансны дугаар, утасны дугаар, фэйсбүүк нэрээ асуумжийн дагуу заавал бөглөх шаардлагатай юм байна.

Эхний гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 3-нд буюу маргааш тодруулна.  

Хоёр дахь гар утас, хадгаламжийн азтануудыг хоёрдугаар сарын 7-нд.

Автомашин буюу супер бэлэг болон бусад азтанг нээлтийн үйл ажиллагааны үеэр тодруулж гардуулах нь ээ.

Сонирхуулахад, тус киноны дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан У.Баярсайхан бичиж “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.