Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт ПСР-ийн шинжилгээ авч байна


1-р сарын 4
16 цаг 10 минут

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн.  Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавирусийн илрүүлэг, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэж шинжилгээнд хамруулах юм. Зарим газруудад Нийслэлийн эрүүл мэндийн газрын тандалтын баг шинжилгээг  очиж авч байна. Энэхүү тандалт судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран, Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулж байгаа.  Өчигдрийн байдлаар 2100 орчим зах, худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль
  • 20-р сургууль
  • 43-р сургууль
  • 47-р цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургууль

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль
  • 12-р сургууль
  • 36-р сургууль
  • 62-р сургууль
  • 67-р сургууль
  • 83-р сургууль

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль
  • 31-р сургууль
  • 58-р сургууль

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • 18-р сургууль
  • 34-р сургууль
  • 52-р сургууль

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль
  • 72-р сургууль

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ9 цаг 39 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”9 цаг 40 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь9 цаг 41 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ9 цаг 42 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ9 цаг 42 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров9 цаг 44 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна9 цаг 46 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"9 цаг 46 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"9 цаг 47 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё9 цаг 48 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ9 цаг 49 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна9 цаг 50 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.