Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу Амбулатори ашиглалтад орлоо


12-р сарын 30
17 цаг 47 минут

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу амбулатори өнөөдөр ашиглалтад орлоо. Энэхүү эмнэлэг нь анх 1989 онд 35 ортой ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнөөдөр 150 ортойгоор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн иргэдэд үйлчлэхээр үүд хаалгаа нээж байна.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцов.

Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө тус эмнэлэгт 1500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 6000 хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж, эмнэлэгт хэвтэхийн тулд хүлээдэг байдал 2-3 дахин буурна гэдгийг тус дүүргийн удирдлагууд хэлж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглан  иргэдэд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломж нээгдэж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Энэхүү эмнэлэг нь  Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 120 мянга гаруй иргэдэд үйлчлэх юм. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ, өсвөр үеийн дархлаажуулалт зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ЭХО, ЭКГ, Рентген, Клиник, Биохимийн лабораторийн шинжилгээ үйлчилгээг тус хорооны иргэд дэргэдээсээ авах боломжтой болж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.