Хөөмийбитийг онлайнаар сурч болно


12-р сарын 21
12 цаг 59 минут

Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч Beatbox Ray буюу Бямбаагийн НАРАНДЭЛГЭР нь үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн. Тэрээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь ХӨӨМИЙБИТ болон БИТБОКС урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болж байгаа юм байна. Энэ нь Монголын Үндэсний Битбокс Холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн зэрэг битбоксийн үндсэн элементүүдийг хэл хуур, аман хуур, хөөмийтэй хэрхэн хоршуулах тухай багц ойлголт өгөх үнэ цэнэтэй сургалт болж байгаагаараа шинэлэг ажээ. Сургалт ганцаарчилсан болон группын гэсэн хоёр сонголттой байх юм байна. Сургалтаар амьсгалын дасгал, битүү амьсгаа, техник тохиргоо, хөөмий болон аман хуур хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүн өгөх юм байна. Ингэснээр олон арван хүүхэд залуучууд соёлын өв тээгч болж, үндэсний урлагийн дархлаанд ихээхэн ач холбогдолтой ба сонирхон судлагч хүүхэд залуучуудад дахин хэрхэн үүнийг тордож хөгжүүлж болох вэ гэдэг сэдэл төрүүлэхүйц гайхалтай сургалт болох юм гэж ХӨӨМИЙБИТ урлагийг санаачилагч Б.Нарандэлгэр хэлсэн юм. Монголын Үндэсний Битбокс Холбоонд өнгөрсөн хугацаанд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу энэ сургалтыг хийхээр болжээ. Энэхүү онлайн сургалтаар дамжуулж, үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ХӨӨМИЙБИТ” төслийнхөө эхлэлийг тавьж байгаа юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 11 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ7 цаг 12 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов7 цаг 13 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"7 цаг 14 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ7 цаг 15 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ7 цаг 16 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна7 цаг 17 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"7 цаг 18 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид7 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав7 цаг 21 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.