Энхийг сахиулагчид БНӨСУ-ыг зорилоо


10-р сарын 7
13 цаг 42 минут

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. 

Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлхээс гадна, улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Түүнчлэн тус батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан" гэж онцлоод цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатарт  Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальонд Зэвсэгт хүчний 48 нэгтгэл анги, байгууллага болон төрийн цэргийн, хууль сахиулахын долоон байгууллагаас ажил үйлсээрээ шалгарч, ажиллагааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээр цэргийн алба хаагчдын 48 хувь нь өмнө 1-6 удаа олон Улсын болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай, 52 хувь нь анх удаа ажиллагаанд хамрагдаж байгаа аж. Мөн 53 нь эмэгтэй цэргийн алба хаагч багтжээ гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.