Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна


9-р сарын 29
11 цаг 28 минут

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг  байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Агаар орчны бохирдлынг асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал тус төвийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү мод үржүүлгийн бааз, иргэдэд зориулсан экологийн боловсролын төв нь агаарын тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвартай 40,000-50,000 мод, модлог ургамлын тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад мод тарих, ургуулах, арчлан хамгаалах талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх зорилготой юм” гэв.

Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан ЭКОЛОГИЙН боловсрол олгох төв дээр өнөөдөр Баянгол дүүргийн 50 гаруй иргэдэд мод үрсэлгээ, арчлалт, хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлын сурталчлах музейг мөн байгуулжээ. Цаашид тус үрсэлгээний төвөөс жил бүр дунжаар 40,000 орчим мянган тарьц, суулгац ургуулан авч, нийслэл хотод 1 сая мод ургуулахыг зорьж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 цаг 57 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 цаг 58 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 цаг 59 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 цаг 59 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна5 цагийн өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 2 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав5 цаг 4 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ5 цаг 5 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй5 цаг 6 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна5 цаг 8 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.