Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо


9-р сарын 25
10 цаг 33 минут

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, нээлтээ хийжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан. Нийслэлийн удирдлагууд, Богд хааны ордон музей болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богд хааны ордон музейн дэргэдэх энэ газрын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэж, 1.4 га газарт тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж дууслаа. 1911 онд Монгол Улсын нийслэлийг “Нийслэл хүрээ” гэж зарлаж, Үндэсний тусгаар улсаа сэргээн мандуулж, Богд хаанаа хаанд өргөмжилсөн. Тэгвэл өнөөдөр энэ түүх, соёлын дурсгалыг харуулсан хөшөө дурсгалуудтай цэцэрлэгт хүрээлэнг нээж байна” гэв.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.