2020 ОНЫ УРГАЦ ХУРААХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ


8-р сарын 31
16 цаг 19 минут

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудай ихэнх нутгаар бүрэн бололт, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Дархан, Төвийн Эрдэнэсантад аарцан бололт, Хөвсгөлийн Тариаланд сүүн бололт, Сэлэнгийн Баянголд цэцэглэлтийн үе шатанд байна. Улаанбуудайн ургалтын байдал ихэнх газарт сайн Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг байна.

            Төмсний хувьд цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд ороод байгаа бол Сүхбаатарын Баруун-Уртад Иш навчны гулжийлт үе шатанд байна. Ургалтын байдал нийт нутгаар сайн үнэлгээтэй байна. 

            Газар тариалан бүхий нутгуудаар 8 дугаар сарын сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас ахиу орохоор байгаа ба 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас  ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаараа нойтон цас орохоор байна. Мөн 9 дүгээр сарын 11-13 –нд ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month)

           Иймд тариаланчид тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийх, цочир хүйтрэлээс хамгаалах арга хэмжээ авахад анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ашиглана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ6 цаг 4 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай6 цаг 5 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ6 цаг 6 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг6 цаг 6 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн6 цаг 8 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ6 цаг 9 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн6 цаг 10 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна6 цаг 11 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо6 цаг 12 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина6 цаг 13 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.